Шинэ долоо хоногийн мэдээ
Нийтэлсэн: 2025.01.10
Сайн байцгаана уу. Шинэ долоо хоногийн мэнд хүргэе!
- 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 58 галт тэрэг гарсан байна.
- Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 6100TEU буюу 3050 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
- Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар гарахаар хүлээгдэж буй 50 гаруй чингэлэг байна.
- Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 50-60 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 3-6 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байна.
- Харин Ляньюнган боомт дээр ирсэн чингэлгүүд 120-оос дээш хоног галт тэрэгний хуваарь хүлээсээр байна.
- Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 2087 чингэлэг байгаагаас: Ачаатай: 1727, Хоосон: 360 чингэлэг байна.
- 2025 оны Хятадын Цагаан сарын баяр 1-р сарын 28-наас 2-р сарын 4-ний хооронд болох учир тээвэрлэлтээ урьдчилсан байдлаар 1-р сарын 10-наас өмнө зохион байгуулахыг үйлчлүүлэгчдэдээ анхааруулна уу.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо